Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Хэлтэс агентлагийн нийт 80 гаруй удирдах ажилтан оролцлоо.Зөвлөгөөнийг нээж Иргэдийн хурлын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, мөн 2018 онд дэвшүүлсэн зорилтыг танилцуулан төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж хариуцсан ажилдаа эзэн болж орон нутгийн өрсөлдөх чадварт ахиц гаргаж ажиллахыг захьлаа. Зөвлөгөөнөөр удирдлагын манлайлал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагааны талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.