Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хороо, Төв аймгийн Сэргэлэн суманд малын гоц халдварт шүлхий өвчин, Дундговь аймгийн Өлзийт суманд хонины цэцэг өвчин гарсан тул дээрх голомттой газруудаас 2017 оны 07 сарын 28-аас 30-ны өдрүүдэд Дундговь аймагт болох “Говийн бүсийн хурд “ наадамд хурдан морьдыг оролцуулах, мал амьтныг тус аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглолоо.