Дундговь аймгийн Нутаг дэвсгэрт жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, мялаалганы найрны уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг аймгийн Засаг даргын захирамжаар хориглолоо. Захирамжийн хэрэгжилтэнд онцгойлон хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.