Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Ээжийнхээ ээж нь байж үзэхсэн" дан эрэгтэй уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт амжилттай тоглогдож өндөрлөлөө. Энэхүү тоглолтын онцлог нь дан эрэгтэй уран бүтээлчид, арын албаныхан ажилласан төдийгүй эмэгтэй уран бүтээлчид, ажилчид маань хүндэтгэлийн суудалд уригдаж тоглолтоо үзэж сонирхсон явдал байлаа. Мөн цаг наргүй ажилладаг уран бүтээлчдийн маань арыг хариуцаж байдаг гэр бүлийнхэн уригдаж хүндэтгэлийн тоглолтыг маань үзэж сонирхлоо. Тоглолт маань халуун дулаан уур амьсгал, хайр нижгэнэсэн алга ташилтан дор 2 удаа амжилттай тоглогдож өндөрлөлөө.