Мэдээ, мэдээлэл

Дундговь аймгийн нутгаарх 2018 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 2-6 градус дулаан байдаг буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар 1-5 мм хүртэл хур тунадас ордог ба  нутгийн  өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 10-14 градус дулаан байдаг ба  нийт  нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Уур амьсгалын  дунджаар  ихэнх нутгаар 3-11 мм хүртэл хур тунадас ордог ба нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй  байна.

Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 14-19 градус дулаан байдаг ба нутгийн хойд хэсгийн зарим газраар  уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим  байх төлөвтэй байна.

Уур амьсгалын дунджаар  ихэнх нутгаар  8-28 мм хүртэл хур тунадас ордог ба нутгийн хойд хэсгийн зарим газраар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/season ээс харна уу. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа