Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 2-6 градус дулаан байдаг буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар 1-5 мм хүртэл хур тунадас ордог ба нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 10-14 градус дулаан байдаг ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар 3-11 мм хүртэл хур тунадас ордог ба нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 14-19 градус дулаан байдаг ба нутгийн хойд хэсгийн зарим газраар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар 8-28 мм хүртэл хур тунадас ордог ба нутгийн хойд хэсгийн зарим газраар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/season ээс харна уу.