Мэдээ, мэдээлэл

Говийн бүсийн МБСБ-н дунд жил бүр уламжлал болгон зохиогддог "Шилдэг технологич багш" "Шилдэг илтгэгч" спортын 4 төрөлт тэмцээнд Дүндговь МСҮТ-н багш, баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Волейболын төрөлд Д.Галбадрах ахлагчтай эрэгтэй баг Алтан медаль, Ширээний теннисний төрөлд багш П.Билгээ Алтан медаль, багш Л.Дүнагаамаа Хүрэл медаль, Шатрын төрөлд багш А.Эрдэнэтуяа Хүрэл Медаль, П.Билгээ Алтан медаль хүртэж бүсийн Хошой аварга боллоо. Мөн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд багш З.Цолмонгэрэл 1-р байр, удирдах ажилтны төрөлд Нийгмийн ажилтан С.Нандинтуяа 3-р байр, Шилдэг технологич багш шалгаруулах уралдаанд багш О.Цэнгэлмаа 2-р байр эзэлж Говийн бүсийн сургуулиудаа төлөөлж Улсын уралдаанд оролцох эрхээ авлаа. Мөн Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор ГБАЗТөвийн арга зүйч Д.Галбадрах нар шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр #Дундговь МСҮТ 2-р байрын эзэд боллоо. "ГОВИЙН БҮС 2018" уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш, баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа