БНСУ-ын Чүнчон аймгийн Сочонь хотын мэргэжлийн урлагийн “Хун” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж ТХЖДТ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийлээ. Хун чуулгын 30 гаруй уран бүтээлчдийн хамт тус хотын аялал жуулчлал, соёлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ли Чеонсеон, Соёл урлагийн газрын дарга На Ханиль нар ирж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр цаашид соёл урлагийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжүүлэх, Сочонь хотод ажиллах хүч нийлүүлэх зэрэг саналууд яригдлаа.