Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар тогтоолоор "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг батлан гаргалаа. Тус хөтөлбөрийн зорилго нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.