Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч Их бандида , Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “АЛТАН ДЭВТЭР” Гэрэлт хөшөөг найрамдлын өндөрлөгт байршуулж нээлт хийлээ. Гэрэлт хөшөөнд Их номч Зава дамдины алтан дэвтрээс ишлэл авч алтан үсгээр товойлгон шоголложээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Дэлгэрцогт сумын удирдлагууд, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Чойрын хийдийн Зава дамдин Ринбүчи тэргүүтэй лам хуваргууд оролцлоо.