"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагаа" аймгийн зөвлөгөөнийг ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал болон аймгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нар оролцлоо. Зөвлөгөөнд Сөйнцагаан, Өлзийт сумдын ИТХ-ын дарга буюу ГХУСАЗСЗ-ийн дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг яаж зохион байгуулж ажиллуулж байгаа талаарх туршлага солилцлоо.