"Үндэсний бичиг үсгийн баяр"-2018д зориулан Аймгийн музейд монгол бичгээр бичигдэн хадгалагдаж үлдсэн 50 гаруй үзмэрүүдээр түр үзэсгэлэн зохион байгуулан ажиллаа. Тус үзэсгэлэнд: Түшээт хан аймгийн дайчин бэйсийн хошууны "Газар нутгийн тодорхойлолт", "Чингис хааны номолсон Оюунтүлхүүр", "Чойжид дагины тууж" гэх мэт үзмэрүүд содон байлаа. Тус баярын үйл ажиллагаанд оролцохоор сум орон нутгаас ирсэн багш, сурагчид тус үзэсгэлэнг үзэж сонирхлоо.