Гурвансайхан сумын 2-р багийн нутагт шүлхий өвчин гарснаас хойш аймгийн онцгой комисс даруй 3 дахь удаагаа хуралдлаа. Өнөөдрийн хурлаар шүлхийн вакцинжуулалтыг богино хугацаанд чанартай тарьж гүйцэтгэх, Гурвансайхан, Сайнцагаан сумдууд постоо нийлүүлэх, Сайнцагаан сумаас Өлзийтийн зам дагуу нэг пост шинээр гаргах, Өндөршил суманд онцгой комиссоос үүрэг чиглэл өгч ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост гаргах, аймгийн хэмжээнд баяр наадам, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гаргах, шүлхий гарсан сумдын ээлжийн амралттай байгаа Засаг дарга, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд оролцож буй албан байгууллагын удирдах ажилтнуудыг ойрын хугацаанд ажилд нь оруулах, Онцгой комиссын гишүүд тус бүр нэг сум хариуцан хяналт тавьж ажиллах чиглэлээр хэлэлцлээ.