Сайнцагаан сумын Наран багийн нэг айлын гэр нурсан, Нарлаг багийн 2 айлын хашаанд их хэмжээний ус хуримтлагдаж гэр, хашаа усанд автсан, аймгаас баруун тийш байрлах амралтын газрын байшингийн хойд болон баруун талын цонхнууд хагарсан, Хүүхдийн сувилалын 4 гэрийн бүрээс, 1 байшингийн гадна пассад мөндөрт цохигдож ашиглах боломжгүй болсон, Эрүүл мэндийн зоорийн давхарт үеэрийн ус дүүрч ОБГ, ЭМГ, “ Дундговь Ус” ОНӨҮГ-ийн ажилчид хамртан усыг зайлуулах арга хэмжээг авч байна.