УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын температурын дундаж нь нийт нутгаар 10-15 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1992, 2000, 2007, 2009 онд олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаан байж, өдрийн үнэмлэхүй их температур 30-35 градус хүрч халж байсан бол 1988, 1995, 2011 онд бүх нутгаар 2-3 градусаар хүйтэн байв.
Хур тунадас ихэнх нутгаар 3-12 мм хур тунадас ордог (2 дугаар зураг). Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998, 2004 онд тун бага хур тунадас орж байжээ. Харин 1988, 1999, 2002, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас оржээ.
Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар зарим газраар 10-15 удаа ажиглагддаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month -ээс орж харна уу.