Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан суманд шүлхий өвчин гарсан тул мал сүргийг вакцинжуулах захирамж, хуваарийг батлан гаргасан байна. Мөн вакцинжуулалтанд аймгийн онцгой комиссын гишүүд хяналт тавин ажиллах юм. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Вакцины тээвэрлэлт, хадгалалт_ хамгаалалтанд онцгой анхаарч вакцинжуулалтыг даруй чанартай хийж гүйцэтгэхийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, ОБГ-ын дарга Я.Алтанхундага нарт үүрэг болголоо. Сайнцагаан, Өлзийт суманд тус бүр 5, Гурвансайхан, Хулд, Луус сумдад тус бүр 3 вакцинжуулах ажлын хэсэг гарч ажиллаж байна.