Мэдээ, мэдээлэл

МАЛЧИД, ИРГЭДЭД ЗӨВЛӨХ НЬ:

Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан суманд Малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээр тогтоон өндөржүүлсэн байдалд шилжүүлсэн тул
1. Малаа байнгын хариулга маллагаатай байлгах.
2. Чухал ажилгүй бол төв хөдөө болон айл саахалтын хооронд сэлгүүцэхгүй байх.
3. Яаралтай ажлаар гарах бол постуудын шаардлагыг биелүүлж заавал ариутгалын постоор зорчих.
4. Отор нүүдэл хийхгүй байх.
5. Малыг түргэн хугацаанд вакцинжуулах тул ажлын хэсэгт тусалж малаа бэлэн байлгах, хүн хүчээр туслах.
6. Эрүү бүсээс мал борлуулахаар бол заавал малын эмчээс гарал үүслийн бичиг авах.
МОНГОЛ УЛСЫН МАЛЫН УДМЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙГ
ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАС...
• 1.3 Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх.
• 1.4 Малын өвчинтэй тэмцэх, удмын санг хамгаалах ажлыг зохион байгуулахад төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм журмыг биелүүлэх.
• 1.5 Малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тохиолдолд орон нутгийн үйлчилгээний нэгж, баг, хорооны удирдлагад 12 цагийн дотор мэдэгдэх.
Энэ хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн этгээдэд улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна. Иргэнийг 50000 төг, албан тушаалтныг 60000 төгрөгөөр торгоно.
МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВРААС...
8.1. Мал бүхий аж ахуй нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг.
8.1.3 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх.
8.1.4 Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх.
8.1.5 Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих.
8.1.6 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх.
8.1.7 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх.
8.1.8 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа