Мэдээ, мэдээлэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД БОЛЛОО

Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Эрдэнэдалай сумын төвд баруун бүсийн сумд болох Хулд, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Адаацаг сумдыг хамтатган зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт таван сумын ЗДТГ-ын ажилтнууд болон иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо мөн Улаанбаатар хотоос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэдалай сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран ажиллалаа. Хэлэлцүүлгийн үеэр сумдаас оролцож байгаа хүмүүст цаашдаа сумынхаа иргэдийн дунд ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар дахин хэлэлцүүлэг хийх тул заавар зөвлөмж өгч, санал асуулгын хуудас тарааж сургалтанд хамруулсан байна. Сумдаас оролцож байгаа иргэдийн төлөөлөл санал бодлоо илэрхийлж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. Тус хэлэлцүүлэг 08 сарын 16-нд Аймгийн төвд үргэлжилэх бөгөөд Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Өлзийт, Гурвансайхан сумдаас хүмүүс ирж оролцох юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа