Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, сумдыг хамтатган зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийг аймгийн ЗДТГ-ын ажилтнууд зохион байгуулж 3 сумын 160 гаруй төлөөлөгч оролцлоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар хөтлөн явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр сумдаас оролцож байгаа хүмүүст цаашдаа сумынхаа иргэдийн дунд ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар дахин хэлэлцүүлэг хийх тул заавар зөвлөмж өгсөн байна.