Дундговь аймгийн Засаг дарга, Дэлхийн зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс аймгийн 8 сумын хүүхэд, гэр бүл орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлын төлөө хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр арга, аргачлалыг орон нутагт нутагшуулж үлдээх, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааг цаашид Засаг дарга болон харъяа агентлагийн үйл ажиллагааны хөтөлбөр, ажил үүргийн хуваарьт тусган хэрэгжүүлэх талар санамж бичигт тусгажээ.