Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж. МӨНХЧУЛУУН ГУРВАНСАЙХАН СУМАНД ГАРСАН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2, 4-р багийн нутаг дэвсгэрт илэрсэн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа ажлын байдалтай Аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун очиж танилцлаа. Гурвансайхан сумын урд болон баруун урд талаар 210 км газар нутгийг хамран хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ба одоогийн байдлаар тус сумын ЗДТГ-ын албан хаагчид, Багийн Засаг дарга нар болон бусад байгууллагын албан хаагчид, Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран 19 пост гарган 39 хүн, 8 машин, 16 мотоциклтой ажиллаж байна. Өвчний голомт болон хорио цээрийн бүсэд 18 өрхийн 88 хүн байгаагаас 6 өндөр настан, 42 том хүн, 40 хүүхэд байна. Мөн 18 өрхийн 18076 толгой мал байгаагаас хонь 8030, ямаа 8805, үхэр 419, адуу 537, тэмээ 285 байна. Сумын Эрүүл мэндийн төв, Багийн Засаг дарга нар, МЭҮНэгжийн мэргэжилтэнүүд хамтран өвчилж халдвар авсан 21 үхэр, 21 ямаа, 50 хонь нийт 92 малыг устгаад байна. Вакцин хийх ажлын хэсэг 08 сарын 11-ний өдрөөс эхлэн дөрвөн багт өөрийн сумын 297,484 толгой малд тарилга хийлгэхээс одоогийн байдлаар 178,488 малд хийж явц нь 60 хувьтай байна. Гурвансайхан суманд ХХААГ-ын малын их эмч А. Оюунцэцэг, Д. Ганьхүү, ОБГ-аас а/д Ц. Доржпүрэвээр ахлуулсан 4 алба хаагч, ЦГ-аас 1 хүн ажиллаж байна. Сумын ЗДТГ-ын байран дээр хариуцлагатай жижүүр 24 цагаар ажилуулж, малчид болон постуудаас ирж байгаа мэдээ мэдээллийг 96772977 утсаар хүлээн авч байна. Мөн ЗДТГ-ын дарга Б. Энхтуяа Хорио цээрийн дэглэм тогтоосон өдрөөс хойш сумын Онцгой комиссын зардлын тооцоог өдөр бүр гарган ажиллаж байгаа бөгөөд одоогоор шуудан холбооны зардалд 76000, хүнс хоолонд 1,233,980, шатахуунд 2,676,400, эмнэлгийн хэрэгсэлд 77000, мал устгалд 692000 нийт 4,755,380 төгрөгийн зардал гараад байна. Б. Энхтуяа дарга хэлэхдээ: Хорио цээрийн бүсэд цэцэрлэг сургуулийн төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд хичээл сургууль эхлэх цаг болж байгаатай холбогдуулан үндсэн ажил нь эхлэх болоод цаашид хүн хүч дутагдах болоод байна. Мөн ариутгал хийж байгаа хүмүүст зориулалтын хувцас хэрэгсэл дутуу байгаа тухай мэдээлэл өглөө. Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун Гурвансайхан суман дахь хорио цээрийн 2 пост дээр очиж ажиллахдаа өвчин гарсан 3 сумын хил зааг нутгаар хорио цээрийн ажил сайн явагдахгүй, хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байна гэсэн дүгнэлт өгч цаашид сумдын удирдлагууд болон холбогдох хүмүүст ажлын чиглэл өгч ажиллахаар боллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа