Мэдээ, мэдээлэл

Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга П.Баттогтохоор ахлуулсан улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Ажиллах үеэр аймгийн онцгой комисс хуралдаж энэ жилийн зуншлага болон бэлчээрийн даац, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр төлөвлөн хийгдэж буй ажлын талаар ХХААГазар, УЦУОШАлба, ОБГазар, ЦТССалбар, ЭМГазар мэдээлэл өглөө. Мөн орон нутагт тулгамдаж буй 3.4 сая мэдрэмтгий мал сүрэгт хийх шүлхийн эсрэг вакцин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгааллын хувцасны нөөц бүрдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлын хөрөнгийг шуурхай шийдвэрлэх, улсын төсвийн хөрөнгөөр газрын доорхи усны хайгуул хийлгүүлэх, өвс тэжээл татахад шаардлагатай хөрөнгөө санхүүгийн эс үүсвэр шийдэх, 35кв- олгойн говийн чиглэлийн ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур бүхий хийцээр шинэчлэх зэрэг асуудлыг тавьлаа. Ажлын хэсгээс цаашид хил залгаа аймгуудтай, өөрийн 15 сум, аж ахуй нэгжүүдтэй уяалдаа холбоотой ажиллах нарийвчилсан төлөвлөөгөө гаргахыг мөн болзошгүй гамшгийн төлөвлөгөө бэлтгэл бэлэн байдал ханган ажиллахыг үүрэг болголоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа