Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2018 ОНЫ 07 -Р САРД ЦАГ АГААР ямар байх тухай урьдчилсан төлөв

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бєгєєд агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 17-22 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур нутгийн  өмнөд хэсгээр  36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1976 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур нийт  нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

Энэ сард олон жилийн дунджаар нутгийн  өмнөд хэсгээр 13-44, бусад нутгаар 45-74 мм бороо ордог (2 дугаар зураг) боловч 1993, 1994 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байжээ.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month ээс харна уу. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа