Мэдээ, мэдээлэл

Соёлын биет бус өвийн Ардын урлагийн их наадмын анхан шатны шалгаруулалт

“Дуу хуур бидний өв соёл” Соёлын биет бус өвийн Ардын урлагийн их наадмын анхан шатны шалгаруулалтыг Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулсан салбар хороо удирдан ажиллаж, 2018 оны 06-р сарын 29-30-ны өдрүүдэд 7 ай сав төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Тус наадмын Соёлын биет бус өвийн Эх хэл болон аман уламжлалууд, Ардын язгуур урлагийн ай савын төрлүүдийн шалгаруулалт аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд, Уламжлалт гар урлалын ай савын төрлүүдийн үзэсгэлэн ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт, Уламжлалт зан үйл, ёслол баяр наадам, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологийн ай савын төрлүүдийн шалгаруулалт аймгийн Төв номын санд тус тус зохион байгуулагдаж, нийт 319 СББӨ-ийн өвлөгч, өвлөн уламжлагчид хамрагдлаа.

СББӨ-ийн их наадмын зохион байгуулах хорооноос говийн бүсийн аймгуудын ардын урлагийн их наадмын анхан шатны шалгаруулалтад хөндлөнгийн шинжээчээр Соёлын өвийн Үндэсний төвийн зөвлөх, Соёл судлалын ухааны магистр Соном-Ишийн Юндэнбат  томилогдон, Дундговь аймагт ажиллалаа.

“Ардын урлагийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад зочин төлөөлөгчөөр  МУСГЗ Гарамын Дадьсүрэн,  МУГЖ Жамъяангийн Дүнжмаа,  МУГЖ Халтарын Цэрэнчимэд нар оролцон, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан нь хурсан олны сэтгэлийг хөдөлгөж, бахархлыг төрүүлж чадсан.

Улаанбаатар хотод 8-р сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах  АУИН-д оролцох урлаг чиглэлээр 24, гар урлал үзэсгэлэнгээр 30, зан үйл, шинжихүйн ухаанаар 4 нийт 59 СББӨ-ийн өвлөн уламжлагчид эрхийн бичгийг гардууллаа.

Мэдээлэл өгсөн: БСУГ-ын мэргэжилтэн Х.Цогзолмаа

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа