Канад улсын MERIT төсөл болон Дундговь аймгийн тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд “Ухаалаг зорилго, зорилт”, “Төлөвлөлтийн хэрэгжилт” сургалтыг 15 сумдын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нарт зохион байгууллаа. MERIT төслийн Техникийн зөвлөх Эрика Ричие тус сургалтыг удирдан явуулжээ. Сумдын удирдлагууд сургалтад хамрагдсанаар цаашид хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчилсан дүн шинжилгээн дээр тулгуурлан гаргах боломжтой болох аж.