Мэдээ, мэдээлэл

ӨЛЗИЙТ СУМЫН СУРГУУЛИЙГ ТӨРИЙН ШАГНАЛТ, СГЗ Д.НЯМААГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч Долгорын Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн Үүдэн бууцанд мэндэлж, Өлзийт сумын бага сургуулийг дүүргэж ажил амьдралын гараагаа эхэлж байжээ. Нэрэмжит болгох үндэслэлийг сургуулийн хамт олон, сурагчид, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, нутгийн нийт ард иргэд 100 хувь дэмжиж сумын удирдлагуудын зүгээс албан ёсны хүсэлт явуулсан байна. Тус сургуулийг Д.Нямаа агсаны нэрэмжит болгосноор энэ агуу хүний хийж бүтээсэн ажил, туурвиж байсан бүтээлийг нь судлан дэлгэрүүлж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, тэр гайхамшигт хүний замналаар олон арван хүүхэд багачууд, сэхээтэн залуус Монгол ухаанаар хүмүүжиж улс эх орноо цэцэглэн хөгжүүлэх болно хэмээжээ.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит Өлзийт сумын 9 жилийн сургууль нь 1938 онд бага сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж, шинэ хичээлийн байртай болжээ. 1985 онд “Аймгийн Тэргүүний сургууль”-аар шалгарсан аж. Тус сургууль одоогоор хичээлийн байр 1, спорот зал 1, сурагчдын дотуур байр 1, багш нарын байр 1 гэсэн барилга байгууламжтайгаар 9 бүлэгт 137 сурагч 3 удирдлага, 15 багш, 13 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа