Мэдээ, мэдээлэл

“ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл Дундговь аймагт хэрэгжихээр боллоо.


Тус төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд төсөл нь Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумдад хэрэгжих аж. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь 2018 оноос 2021 оныг дуустал үргэлжлэх юм байна.


Төслийн талаар мэдээлэл өгөх нээлтийн семинар өнөөдөр болсон ба семинарт Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, арилжааны банкны төлөөллүүд болон жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд, сумдын удирдлагууд, багийн дарга нар оролцлоо.


“Тус төслийг хэрэгжүүлснээр бэлчээрийн менежментийг сайжруулан , малчдын бүлэг хоршоодыг дэмжин, эмэгтэйчүүдийн бүлэг хоршоог байгуулж, зээл тусламжийг шийдвэрлэх болон материаллаг баазаар хангах зэрэг боломжууд нээгдэж байна” хэмээн Дундговь аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал онцоллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа