Монгол Улсын Засгийн газрын Тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас энэ оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжин эхлэх “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол улсын хуулийг улс орон даяар танилцуулах, сурталчлах говийн бүсийн сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад Төв, Дорноговь, Өмнөговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн төлөөлөл, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 42 хүнийг хамруулжээ. Сургалтын үеэр шинэ хуулийн таилцуулгыг хийж байгууллагууд цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өглөө.
Тус сургалтыг стандарт хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Ч.Хатанбаатар, Стандартчилал, тохирлын үнэлгээ баталгаажуулалтын газрын мэргэжилтэн С.Соронзонболд нараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан байна.