Мэдээ, мэдээлэл

ГЭР ХОРООЛОЛД УХААЛАГ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Дундговь-Ус ОНӨҮГ-аас өнөөдөр 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг”-уудыг шинээр ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.
Сайнцагаан сумын төвийн 6, 8, 9 дүгээр багийн гурван ус түгээх байранд дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэд хүссэн үедээ ус авах боломжтой “Ухаалаг худаг”-ийг Дундговь-Ус ОНӨҮГ өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Тус худгийн тоног төхөөрөмжийг “Тэлмэн нетворк” ХХК хийж гүйцэтгэсэн байна.


Ухаалаг худгаар үйлчлүүлэх смарт картыг Дундговь-Ус ОНӨҮГ-ын төв байр болон бүх усан сангуудаар 3000 төгрөгийн үнэтэй худалдаалж буй бөгөөд 500л ус авах эрх дагалдана.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр нар оролцож С.Сүхбаатар дарга: “Иргэдийн амьдралд үр ашгаа өгсөн, сайхан бүтээн байгуулалт хийсэнд баяртай байна. “Ухаалаг худаг” ашиглалтад орсноор иргэд маань орчин үеийн дэвшилтэт технологиор үйлчлүүлэн, цаг заваа хэмнэн, 24 цагаар хүссэн үедээ усны хэрэглээгээ хангах боломжтой боллоо. Бид цаашдаа ард иргэддээ хүрсэн, амьдралд ашиг тусаа өгөх ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэж онцлон хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа