Мэдээ, мэдээлэл

“ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОНХХ хамтран “Гэрээр айлчлагч сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Дундговь аймгийн 15 сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, хамтарсан багийн гишүүн болон ТББ-уудын төлөөлөл нийт 47 хүнийг хамруулжээ. ГБХЗХГ-аас гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн зорилго нь эмзэг бүлгийн болон дундаж өрхийн гэр бүл, залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал, тэдэнд төрөөс ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг тодорхойлон, дараагийн жилүүдэд боловсронгуй болгох, хөгжүүлэх, санхүүжүүлэх зэрэг төрөөс гэр бүлд үзүүлэх үйлчилгээг тодорхойлох юм. Энэ зорилгын хүрээнд 1500 өрх гэр бүлээс судалгаа авах бөгөөд судалгаанд арга зүй үзүүлэх сургагч багш нарыг бэлтгэх үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа