Мэдээ, мэдээлэл

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас Дундговь аймгийн цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдэд зориулсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрхийг хамгаалах” уулзалт, өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа.


Тус уулзалт, өдөрлөгөөр цахилгаан, эрчим хүч хэрэглэгч, хангагч хоёрын хоорондох харилцааг сайжруулах зорилгоор хэрэглэгчдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, иргэдэд тулгамдаж буй бусад асуудлын талаар нээлттэй ярилцаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авчээ. Түүнчлэн иргэдэд цахилгааны төлбөр дээр нэмэлтээр авдаг телевизийн хураамж, цаашид нэмэлтээр авах хогны мөнгөний хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.


Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Г.Мягмарсүрэн хэлэхдээ, “Энэ уулзалт, өдөрлөгөөр дамжуулан 130 гаруй хэрэглэгчдэд хүрч ажиллалаа. Өмнө хэрэглэгчдэд зориулсан өдөрлөгөөр зөвхөн салбарын удирдлагууд оролцдог байсан бол энэ удаа аймаг, сум орон нутгийн удирдлага болон цахилгаан, эрчим хүчийг түгээж буй холбогдох компаниудын удирдлагууд оролцож, иргэдийн асуултад хариулан, иргэдэд хэргэцээтэй мэдээ мэдээллийг өгч, буйгаараа онцлогтой” гэв.


Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харьяа Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар нь Дундговь аймгийн 10 сум, Өмнөговь аймгийн нэг сумын нийт 6924 хэрэглэгчийг цахилгаан, эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа