Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт, Баянжаргалан сумдын таван хэсэгт ИТХ-ын дахин болон нөхөн сонгууль энэ сарын 24-ний өдөр боллоо. Дахин сонгуульд Баянжаргалан сумын 671-р хэсгийн сонгогчид 52,3 хувийн санал өгсөн бол 670-р хэсэгт сонгуулийн ирц 25,7 хувь, Сайнцагаан сумын 663-р хэсгийн сонгогчдын 23,47 хувь нь санал өгчээ. Өлзийт сумын Буянт багийн нөхөн сонгуулийн ирц 15,08 хувь, Сайхан-Овоо сумын сонгогчдын 21,8 хувь нь нөхөн сонгуульд санал өгсөн байна. Сонгуульд 18-25 насны сонгогчдын идэвх сул байгаа бөгөөд нийт санал өгсөн иргэдийн 10,3 хувийг 18-25 насны сонгогчид эзэлж байна. Сонгуулийн дөрвөн хэсгийн ирц тавин хувиас доош байгаа тул дээрх сумдад энэ сарын 30-нд нэмэлт санал хураалтыг явуулахаар боллоо.