Мэдээ, мэдээлэл

АХМАДЫН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хороо, Биеийн тамир спортын газар хамтран Дундговь аймгийн ахмадуудын дунд спортын анхдугаар наадмыг 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Спортын наадамд аймгийн 14 сумын 210 ахмад тамирчид оролцсон аж. Ахмад тамирчид волейбол, шагайн харваа, ширээний теннис, шатар, хөнгөн атлетик гэсэн таван төрлөөр өрсөлджээ. Спортын анхдугаар наадмыг зохион байгуулснаар өсвөр үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх, хоорондоо уулзаж ярилцах, туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгч байна хэмээн Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамирын мэргэжилтэн С.Цолмон онцлов. Тус тэмцээний нэгдсэн дүнгээр Сайнцагаан сум 103 оноогоор Нэгдүгээр байр, Эрдэнэдалай сум 78 оноогоор Хоёрдугаар байр, Говь-Угтаал 70 оноогоор Гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.


Спортын анхдугаар наадмын үеэр Аймгийн Хүндэт тэмдгээр Луус сумын өндөр настан, волейболын спортын мастер Д.Лочинцэрэн, Гурвансайхан сумын өндөр настан, волейболын спортын мастер Т.Жигжид, Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Эрдэнэдалай сумын өндөр настан, теннисний спортын мастер Ж.Гарамханд, Цагаандэлгэр сумын өндөр настан, волейболын спортын мастер Д.Памаасүрэн, Монголын Ахмадын хорооны "Хүндэт тэмдэг"-ээр Дэлгэрхангай сумын өндөр настан, волейболын спортын мастер Д.Бямбаа, Өндөршил сумын өндөр настан, спортын мастер Л.Батсүмбэр, Сайнцагаан сумын өндөр настан, галын техникийн олон төрөлт спортын мастер Б.Төгс нарыг тус тус шагналаа

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа