Мэдээ, мэдээлэл

ХЯТАД УЛСЫН ХӨНАНЬ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

БНХАУ-ын Хөнань мужтай Дундговь аймаг хамтран ажиллах эхлэл тавигдаж аймгийн удирдлагуудын урилгаар тус мужийн Гадаад харилцааны газрын орлогч дарга Ян Вэй Биний ахалсан ажлын хэсэг өнөөдөр хүрэлцэн ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч ажил хэргийн уулзалт зохион байгуулж Дундговь аймаг, Хэнань муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, Дундговь аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт тусгагдсан биеийн тамир, урлаг соёл, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах санамж бичигт тусган хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Хамтын ажиллагаатай байх Хөнань муж нь Хятадын соёл иргэншлийн голомт, зам харилцааны төв муж бөгөөд 100 гаруй сая оршин суугчтай, улсынхаа газар тариалангийн тэргүүлэх салбар болсон хамгийн том мужуудын нэг юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа