Зөвлөлийн өргөтгөсөн хуралд Засаг даргын зөвлөлийн гишүүд, сумдын Засаг дарга болон Тамгын газрын дарга нар, хэлтэс, агентлагуудын дарга, мэргэжилтнүүд зэрэг 90 гаруй албан хаагчид оролцжээ. Зөвлөлийн хурлаар ЗГҮАХ-ийн хагас жилийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний явцын үнэлгээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хагас жилийн хэрэгжилт, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн мэдээлэл, сум, агентлагийн дарга нарын 2018 оны “Үр дүнгийн гэрээ”-ний хагас жилийн үнэлгээний дүнг тус тус танилцуулж, хариуцах албан тушаалтнуудад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг өглөө. Түүнчлэн хуралдааны үеэр Статистикийн хэлтсээс Дундговь аймгийн статистикийн дүн мэдээ, ХХААГ-аас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бусад аймаг, сумдын сайн туршлагыг танилцуулсан юм.