Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвөөс хамтран зохион байгуулж буй “Mongolian try” хөдөлгөөнийхөн Дундговь аймагт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа. “Mongolian try” хөдөлгөөний оролцогчид өнөөдөр Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунтай уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр хөдөлгөөний зорилго, чиглэл, нөлөөллийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд хөтөлбөрт оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс Дундговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж, гудамж талбайгаар явахад хүртээмжтэй зам талбай бага байгааг дурьдлаа.


Орон нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, бие даан амьдрах системийг ойлгуулах, нийгэмшүүлэх, нийгмийн болон асран хамгаалагчдын хандлагыг өөрчлөх зорилгоор тус хөдөлгөөнийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хөдөлгөөн нь Төв, Өмнөговь, Дундговь аймгуудийг хамарч, энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа