Мэдээ, мэдээлэл

“ХАМТДАА ХӨГЖСӨН 17 ЖИЛ” ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дэлхийн зөн Дундговь ОНХХ нь урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг 2001 оноос тасралтгүй хэрэгжүүлэн өнөөдөр “Хамтдаа хөгжсөн 17 жил” хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга, Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, болон сумдын Засаг дарга нар, сургуулийн захирлууд оролцлоо. Мөн Дэлхийн Зөн ОНХХ-ийн хүүхэд, эцэг эх, гэр бүл, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, баярын жагсаалд оролцон, хамтран ажилласан түүхээ хуваалцаж, талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд гарсан хамтын ажиллагааны үр дүн, эерэг өөрчлөлтүүдийг танилцууллаа. Хөтөлбөрийн гол үйл ажиллагааны нэгээр Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар “Тогтвортой байдлын санамж бичиг”-т гарын зурсныг онцлов. Үйл ажиллагааны төгсөлд “Баярлалаа Дэлхийн зөн” тойрон бүжгийг үйл ажиллагаанд оролцогчид хамтдаа бүжиглэлээ. Өнгөрсөн хугацаанд 4 үндсэн төслөөрөө дамжуулан Дундговь аймгийн хүүхэд залуучууд, сайн дурынхан, иргэд, төрийн байгууллагуудад хүртээмжтэй ажиллан 18 тэрбум төгрөгийг орон нутагтаа зарцуулсан байна. Дэлхийн зөн Дундговь ОНХХ-ийн менежер Т.Гантуяа “Хөтөлбөрийн үр дүнд орон нутгийнхан маань шинэ арга аргачлалд суралцаж, харилцаа хандлагын хувьд өөрчлөлт гарган, хүүхдэд ээлтэй орон нутаг болон хөгжиж, хүүхэд хамгааллын механизм тогтвортой үлдэж байгаад талархалтай байна” хэмээн онцоллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа