Мэдээ, мэдээлэл

ФРАНЦ УЛСЫН ЭМЧ НАР НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

Франц улсын “Action Mongolia” нийгэмлэгийн эмч Yves Poncelin, Marc Du Besset нар Дундговь Аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн үйчилгээг сайжруулах чиглэлээр түргэн тусламжийн тасагт 10 хоног ажиллалаа. Тус нийгэмлэгээс 2014 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг Франц улсад мэргэжил дээшлүүлэн сургасан байна. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нийгэмлэгийн эмч нарыг талархан хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Нийгэмлэгийн эмч нар Нэгдсэн эмнэлгийн орчин болон эмч, ажилчдын чадвар, мэдлэгийг өндрөөр үнэлсэн бөгөөд тоног төхөөрөмж дутагдалтай байгааг дурьдан цаашид энэ чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа