Мэдээ, мэдээлэл

“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” СУРГАЛТ БОЛЛОО

Дундговь аймагт хэрэгжиж байгаа Канад улсын MERIT төслийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдад “Ажлын байран дахь харилцааны ур чадвар” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Скот Слэссор явуулсан бөгөөд сургалтын үеэр багийн ажиллагаа, төрийн албан хаагчийн харилцаа, хандлагын талаар лекц, зөвлөгөө өгч, багаараа дадлага ажлыг хийсэн байна. Тус төсөл 2023 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ MERIT төслийн хамт олонг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Мөн MERIT төслийн хүрээнд төрийн албаны манлайллын чиглэлээр болон уул уурхайн олборлолтыг хэрхэн хүртээмжтэй, үр ашигтай явуулах талаар төслийн Техникийн зөвлөх Эрика Ричие Дундговь аймагт нэг сарын хугацаатай зөвлөгөө, сургалтыг зохион байгуулан, аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллана.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа