Мэдээ, мэдээлэл

“ОРОН НУТГИЙН ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ 2018” АЯН ЭХЭЛЛЭЭ

Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2018” аяны Дундговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа болох нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-ны өдөр боллоо.
Тус өдөрлөгт Авто тээврийн үндэсний төв, Нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын газар, Даатгалын компаниуд, Авто
жолооны сургалтын төвүүд оролцож эрүүл мэндийн ахан шатны үзлэг, зөвлөгөө, техникийн үзлэг, жолооны курсын бүртгэл, даатгалын үйлчилгээнүүдийг олон нийтэд нээлттэй, нэг цэгээс авах боломжийг олгожээ.
“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2018” аян нь 6-р сарын 05-наас 10-р сарын 01-ийг хүртэл дөрвөн сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд Дундговь аймгийн Цагдаагийн газар, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-өөс хамтран аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, орон нутгийн замаар дамжин өнгөрч буй жолооч зорчигчдод замын хөдөлгөөний дүрэм, хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж замын хөдөлгөөнд оролцогчдийн эрчим нэмэгддэгтэй холбоотойгоор тус аяны хүрэнд Авто тээврийн үндэсний төв, хил залгаа аймгуудын Замын цагдаагийн тасгуудтай хамтран орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн хурд хэмжигч багажаар замуудад тогтмол хяналт, шалгалтыг хийн ажиллаж байна. Мөн зам засварын АЗЗА компаниар орон нутгийн 300 км замын эвдрэл гэмтлийг нөхүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлууд хийгдэж байна.
Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав “Зам тээврийн ослын улмаас хохирсон, амь насаа алдсан иргэдийн дийлэнх хэрэг, зөрчлүүд орон нутгийн замд гардаг. Бид тус аяны хүрээнд ялангуяа орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн зам тээврийн ослын ихэнх тохиолдолд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүүлэх, дүрэм зөрчсөн иргэдэд торгуулийн арга хэмжээг чангатгах чиглэлийн арга хэмжээг эхлүүлээд явж байгаа бөгөөд зам засварын ажлууд мөн хийгдэж байгаа” хэмээн ярилаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа