Ардын хувьсгалын 97 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 77 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Адаацаг сумын харьяат аймгийн харцага Э.Ариунбуян түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Адаацаг сумын харьяат сумын заан Б.Анандпүрэв үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Өндөршил сумын харьяат аймгийн арслан Х.Батбаяр, Гурвансайхан сумын харьяат аймгийн харцага Б.Доржсүрэн нар шалгарлаа. Мөн Хулд сумын заан М.Баттүвшин, Эрдэнэдалай сумын заан Ш.Ганбаяр, Адаацаг сумын заан Б.Амарбаяр нар тав давж, аймгийн начин цолны болзол хангав. Цолны болзол хангасан бөхчүүдэд Засаг дарга О.Бат-Эрдэнэ цолыг гардуулан өгч, шөвгөрсөн болон үзүүр, түрүүний бөхчүүдэд нутгийн удирдлагууд шагналын гардуулан өглөө.
Мөн өсвөрийн 32 бөх зодоглосноос Сайнцагаан сумын харьяат "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн дэргэдэх "Хүчтэн" дэвжээний бөх О.Бүрэнбат түрүүлж, Гурвансайхан сумын сурагч О.Билгүүн үзүүрлэсэн бөгөөд шөвгийн дөрөвт Гурвансайхан сумын харьяат "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн дэргэдэх "Хүчтэн" дэвжээний бөх Д.Амар-Амгалан, Сайнцагаан сумын харьяат "Хүмүүнлэг" сургуулийн сурагч Б.Лувсанваанжил нар шалгарлаа.