Мэдээ, мэдээлэл

ГУЯАНГ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

БНСУ-ын Гуяан хотын Хот цэцэрлэгжүүлэлтийн газрын удирдлагууд, “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын төлөөлөл энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт айлчлан “Гуяан төгөл”-өөр зочиллоо.

Аймгийн удирдлагууд Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан төслийн чиг хандлага, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэж, “Гуяан төгөл” ойжуулалтын талбайн ажилтай танилцсан бөгөөд 24 хүний бүрэлдэхүүнтэй тус хотын гадаад дахь дадлагажигч баг Дундговь аймагтай танилцах аялалыг хийлээ.

Уулзалтын үеэр Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун “Манай аймагт Гуяан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Бид аймгийн төвд ногоон байгууламж байгуулах ажлыг төлөвлөж байгаа. Энд Гуяан хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой юм.  Мөн цаашдаа хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, бэхжүүлж бусад салбарт хамтран ажиллана гэж найдаж байна” гэж хэллээ.

Цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор БНСУ-ын Гуяан хот, Мандалговь хот 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх онд хоёр хотын хамтын ажиллагааны 10 жил болох аж. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд 74,8 га талбайд мод, сөөг тарьж 68 орчим хувь ургуулаад байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа