Мэдээ, мэдээлэл

Соёлын биет бус өвийн их наадамд Дундговьаймаг гутгаар байр эзэллээ.

Ардын урлагийн их наадам нь "Нүүдэлчин Монгол" нэртэйгээр 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй ардын авьяастан,  гар урчууд оролцож өв соёлоо түгээн дэлгэрүүлж наадсан юм.

Соёлын биет бус өвийн Ардын урлагийн их наадмыг 5 жил тутам нэг удаа зохион байгуулагдахаар төлөвлөсөн байдаг бөгөөд энэ удаа 8 жилийн дараа зохион байгуулжээ.

Тус наадамд Дундговь аймгаас урлаг, спортын болон зохион байгуулагч нар нийт 156 хүн оролцож, "Дуу хуурын өлгий нутаг" нэрээ батлан гутгаар байранд шалгарч, Хүндэт өргөмжлөл, 10,000,000 төгрөгөөр шагнууллаа.

Түүнчлэн Дундговь аймгийн оролцогчид "Отог"  байдлаар байрлан, 10 ханатай 1 өргөө, 5 ханатай 4 өргөө, 2 илүү гэр барьж, түүний дотор болон гадна орчинд дөрвөн улирлын ахуй байдал, зан үйлийг үзүүлж, хурсан олныг айраг идээгээрээ дайлан, тоглолтоо өргөн барьж сайхан наадлаа.

Дундговь аймгийн авьяастнуудаас  МУСТА тэмдгээр 3, МУТАА тэмдгээр 2, БСШУСЯ-ны Жуух бичгээр 3, Онцгой авьяастнаар 1, Төгс авьяастнаар 1, "Өвлөн уламжлагч" тэмдгээр 25, "Нүүдэлчин Монгол" наадмын тэмдгээр 11, давхардсан тоогоор нийт  46 оролцогч шагнал хүртсэн аж.

Энэхүү урлагийн их наадамд оролцоход аймгийн ЗДТГ, БСУГ, ТХДЖТ, ТТХТ, Музей, Номын сан, сумдын ЗДТГ, соёлын байгууллагууд, ардын авьяастнууд, гар урчууд хамтарч ажилласнаар өндөр амжилт гаргаж чадсан. Нийт наадам оролцсон хамт олондоо баяр хүргэе.

Мэдээлэл өгсөн: БСУГ-ын соёл, урлаг хөгжмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа