Мэдээ, мэдээлэл

ЯПОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Япон улсын Эхиме мужийн Мацуяама хотын LEXXAM компанийн захирал Яамаучи Маморугаар ахлуулсан төлөөлөгчид өнөөдөр Дундговь аймагт айлчиллаа. Төлөөлөгчдийг Дундговь аймгийн нутгийн удирдлагууд, бизнесийн салбарынхан хүлээн авч, ажил хэргийн уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр Дундговь аймагт  үнээний ферм байгуулах талаар хамтарч ажиллах болон Япон улсад үхрийн фермийн ажилтан, дадлагажигч сургаж бэлтгэх талаар хүсэлт тавьж, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн айлчлалын хүрээнд туршлага судлах зорилгоор Төв аймгийн Баян сумын үхрийн ферм, Дундговь аймгийн Дэрэн сумын малын тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа