2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд Дундговь аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 19 сургуулийн 332 бүлэгт нийт 8100 суралцагч, 514 багш, 21 цэцэрлэгийн 110 бүлэгт 3186 хүүхэд хамрагдан сурч хөгжиж 103 багш ажиллагсад ажиллах юм. Мөн хичээлийн жилд бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багшийн ёс зүй харилцаа хандлагыг шинэ шатанд гаргах зэрэг БСУГ-аас 20 гаруй зорилтуудыг дэвшүүлжээ. Энэ жил зургаан настай 821 хүүхэд сургуулийн босго алхаж, эрдмийн их аянд хөл тавьж байна. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Эрдмийн далай цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож нийт сурагч,хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ.