Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН БАГШ НАРЫН 70 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн боловсролын салбарт 2017-2018 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, ирэх хичээлийн жилийн зорилтыг тодорхойлох зорилгоор багш нарын 70 дугаар бага хурлыг зохион байгуулаа.

Тус хуралд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц. Эрдэнэсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, БСУГ-ын удирдлага, мэргэжилтнүүд болон аймгийн 19 ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, 21 цэцэрлэгийн эрхлэгч нийт 83 хүн оролцсон юм.

Багш нарын бага хурлаар Дундговь аймгийн 2018-2019 оны хичээлийн жилд “Багшийн хөгжлийг дэмжиж, суралцагч нэг бүрийн сурлагын чанарыг ахиулна” гэсэн зорилгыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө шинэчлэгдсэнтэй холбогдуулан аймгийн БСУГ-аас ЕБС-ийн сургуулийн 245 багшийг 8 судлагдахууны чиглэлээр сургалтад хамруулсан аж. Мөн  энэ хичээлийн жилээс эрүүл мэндийн боловсролын хичээлийг зургаан агуулгаар 4-12 дугаар ангид оруулах болсон тул бага ангийн 40 гаруй багш болон 24 биологийн багшийг эрүүл мэндийн сургагч багшаар бэлтгэн ажиллажээ.  

Хурлын үеэр “Оны шилдэг багш”-аар шалгарсан багш нар бусдадаа арга зүй, туршлагаа хуваалцан мэдээлэл хийж, үзэсгэлэн гарган танилцуулсан юм. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа