Мэдээ, мэдээлэл

Гуяан хотын төлөөлөгчид Дундговь аймагт зочиллоо

Өнөөдөр Гуяан хотын албаны төлөөлөгчид Дундговь аймагт зочилж Гуяаны төглийн нөхцөл байдалтай танилцлаа. Манай аймагт 2009 онд БНСУ-ын Гуяан хоттой хамтран ажиллах гэрээ байгуулж 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах төлөвлөгөөтэй юм. Төлөөлөгчид төлөвлөгөөний биелэлттэй газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ аймгийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Хамтын ажиллагааны эхний жил буюу 2009 онд Гуяаны төгөлд туршилтын журмаар 5 га талбайд 5006 мод, сөөг тарьснаас эхлэн 2010 онд 12,5 га-д 2011-2017 онуудад тус бүр 10 га талбайд мод, сөөг тарьж усалгаа, арчилгаа хийж байгааг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ. Хоёр тал цаашид тус төглийн усалгааны систем болон төглийг хариуцах байгууллага бусад асуудлаар санал солилцож хэдийгээр хамтран ажиллах гэрээ 2 жилийн дараа дуусах ч гэлээ Гуяан хот болон Дундговь аймгийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа