Мэдээ, мэдээлэл

ГЭНЭТИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, ХШҮДАХ-ээс 10 чиглэлийн хүрээнд тусгай удирдамж боловсруулан ажлын 2 хэсэг гарч 2018.08.30-31-ний өдрүүдэд Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад гэнэтийн хяналт,  шалгалтыг  зохион байгууллаа.

Шалгалтаар 6 сумын ЗДТГ, ЕБСургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүд зэрэг 32 төрийн байгууллагуудад  хяналт, шалгалт хийсэн байна.

Хяналт, шалгалтаар төрийн албан хаагчид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж, иргэн бүрт ижил тэгш үйлчлэн ёс зүйн зөрчилгүй ажиллахад онцгойлон анхаарах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын явц, үрд дүнг сайжруулах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалтын явцад:

-Төрийн байгууллагуудын ажлын цаг ашиглалт, бүртгэл, хяналтыг сайжруулах.
-Албан хаагчдын өрөө тасалгаанд үзлэг хийж, архи согтууруулах ундаа, хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг ажлын байранд нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхгүй байх тухай тогтоолын 1.7 дахь заалтыг байгууллагын дотоод журамд тусган, мөрдүүлж ажиллах зөвлөмжийг өгч ажилласан байна.

Түүнчлэн 258-р тогтоолын 1.10 дахь заалтад тусгагдсан ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах байдлын тандалтын судалгааг 109 төрийн захиргааны албан хаагчаас авч  дүнг нэгтгэн ажиллажээ. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа