Мэдээ, мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цагт бүх аймгуудтай цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун болон хэлтэс, агентлагийн дарга нар нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тус хурлаар Засгийн газраас сүүлийн үед хэрэгжүүлж буй цаг үеийн ажлын явцын талаар товч мэдээлэл хийж аймаг орон нутгийн төрийн албан хаагчид тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонссон юм.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалтыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын 32 тоот, 258 дугаар тогтоол, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын явц 83 хувьтай, Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 73 хувьтай байгаа тухай мэдээлэл хийв.

Дундговь аймагт тулгамдаж буй

- Олгойн говийн цэвэр усны байгууламжийн цахилгааны засвар шинэчлэх ажил
- 2017 онд гарсан шүлхий өвчний үеэр зарцуулсан 200 гаруй сая төгрөгийн зардал
- Аймгийн 75,2 мянган үхрийг вакцинд хамруулах
- Нэгдсэн халаалтад холбогдсон сумдын халаалтын зардлын зөрүүг ирэх оны төсөвт суулгуулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар дэмжин тусалж, хамтран ажиллах саналыг ЗГХЭГ-ын дарга болон яамдын удирдлагуудад тавьлаа.


ЗГХЭГ-аас аймаг орон нутгийн төрийн албан хаагчдад тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажлын байранд согтууруулах ундаа, хутга мэс, шатах дэлбэрэх бодис зэрэг зүйлсийг хориглон иргэн бүрт эрх тэгш, соёлтой үйлчлэн ажлын хариуцлагаа сайжруулан, ёс зүйтэй ажиллах, аймгууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж, тайлагнаж ажиллах талаар чиглэл, заавар зөвлөмж өгсөн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа