Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форумд оролцох 100 гаруй хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, уран бүтээлчид, зочдыг нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр аймаг орон нутгийнхаа талаар товч танилцуулж, бүтээн байгуулалт, үйл ажиллагааныхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Мөн ТХДЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.
Энэхүү форум нь 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтаа тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах үүрэг гүйцэтгэсэн чухал арга хэмжээ аж. Тус форум Өмнөговь аймагт 9 сарын 6,7-ны өдрүүдэд болох юм.